Шууд Chart

“Цахим номын сан” өдөрлөг өнөөдөр боллоо

2018-11-19 11:06:07

Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Солонгос мэдээллийн төвийн үйл ажиллагааг шинэчлэхтэй холбогдуулж “Цахим номын сан” өдөрлөг өнөөдөр боллоо.

Үүнд Солонгосын элчин сайдын яам болон Коика Олон Улсын байгууллагын зочид, төлөөлөгчид уригджээ.

Солонгосын мэдээллийн төв нь 2016 онд БНСУ-н элчин сайдын яамтай хамтарч, оюутан залуучуудын сурч боловсрох эрмэлзлийг дэмжих зорилготойгоор байгуулагдаж, байгуулагдсан цагаасаа хойш 5000 гаруй Солонгос номоор баяжуулж, өдөрт 60 гаруй залууст үйлчлэн ажиллаж байна.

Мөн “Койка” олон улсын байгууллагаас томилогдон ажиллаж буй Чой Жи Хи багш “Цахим номын сан” төслийг хэрэгжүүлэн шинэ тоног төхөөрөмж суурилуулан ажиллаж байгаа билээ.

Энэ нь Солонгос хэл сонирхон судлаж буй оюутан залуус төдийгүй номонд шимтэн сонирхогчдын тоог нэмэгдүүлэх мөн хайж буй номоо хялбархан олж унших боломжтой болж байгаа юм.

Тиймээс Солонгос хэл суралцах хүсэл эрмэлзэлтэй оюутан, залуус та бүхэн Монголын залуучуудын холбооны 2 давхарт байрлах Солонгосын мэдээллийн төвөөр өдөр бүр үйлчлүүлэх бүрэн боломжтой боллоо. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Цахим номын сан” өдөрлөг өнөөдөр боллоо  
Үзсэн: 755 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй