Шууд Chart

Өнөөдөр тэврэлтийн өдөр

2014-01-21 10:55:39

Өнөөдөр  буюу энэ сарын 21-нд Олон улсын тэврэлтийн өдөр (International Hug Day) тохиож байна.  Энэ өдрийг анх АНУ-д (National Hugging Day) гэж нэрлэн тэмдэглэж иржээ. Тэврэлтээр сэтгэлийн дулаарлаа мэдэрдэг гэх бөгөөд  таныг тэврэх гэсэн хүмүүс аюулгүй байдал, тав тух, хайр сэтгэлийн мэдрэмжийг хүсч байна гэж сэтгэл зүйчид ярьдаг аж.
 
Бид нэгнээ тэвэрснээр чи бол ганцаараа биш, би чамайг хамгаалах болно гэсэн чин халуун сэтгэлийг нөгөө хүндээ илэрхийлэхийг хүсдэг. Хүүхдийг тэврэхгүй, биед нь хүрэлгүй хөндий өсгөснөөс тэр хайр энхрийллийн сэтгэл хөдлөлийн мэдрэмж муутай, амьдралд зохицох чадвар сул, эрүүл мэндийн хувьд асуудалтай байх нь элбэг байдаг аж. Биднийг тэврэлдэх үед бие организмд маань аз жаргал, сэтгэл ханамжийн даавар болох эндорфин, амар амгалангийн даавар-окситоцин ялгарч байдаг юм байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өнөөдөр тэврэлтийн өдөр   
Үзсэн: 2393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй