
УИХ-аас өнгөрсөн 2013 онд үнэт цаасны зах зээлийн суурь хууль болох Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчдын статус, харилцааг зохицуулсан Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудыг шинээр баталсан. Эдгээр хуулиуд батлагдсанаар манай улсын хөрөнгийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрэх, томоохон мэргэжлийн хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн боломж бүрдэж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой гэж СЗХ үзэж байгаа аж. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо “Монголын хөрөнгийн бирж” ХК болон “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иудтай хамтран дээрх хуулийг боловсруулахад оролцсон мэргэжилтнүүд, албан тушаалтнуудад зориулсан талархлын уулзалтыг зохион байгуулж, батламж гардуулан өгчээ.
Санхүүгийн зохицуулах хороо талархал илэрхийлэв | ||
Үзсэн: 1075 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.