![](/uploads/201401/news/thumb/c36784c37be0b5425ac00b04098a0346_x3.jpg)
Өчигдөр Төрийн ордны хашаа руу гар бөмбөг шидэж, “Централ тауэр” болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд тэсрэх бөмбөг байрлуулсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын найман хүнд холбогдох хэргийн шүүх хурал ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид эхэлж 20:00 цагт завсарласан. Шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна. “Гал үндэстэн холбоо”-ны гишүүдийг гурван өмгөөлөгч өмгөөлж байна.
Шүүх хурал энэ сарын 8-нд болох байсан ч хойшилсон юм. Тодруулбал, Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарын өмгөөлөгч н.Бэхбат эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд хүрэлцэн ирээгүй учир шүүгдэгчид хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан юм. Ц.Мөнхбаяр нарыг Эрүүгийн хуулийн 177.2 буюу зохион байгуулалттайгаар бүлэглэн бусдад хор уршиг учруулсан, 149.3 буюу зохион байгуулалттай бүлэг онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн, 185.1.2 буюу галт зэвсэг байлдааны хэрэгсэл хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
“Гал үндэстэн холбоо”-ны Ц.Мөнхбаяр нарын шүүх хурал үргэлжилж байна | ||
Үзсэн: 2479 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.