
Бүх Хятадын талбайн бүжгийн тэмцээнд 100 мянга гаруй хүн оролцсоноос Өвөр Монголчууд гуравдугаар байр эзэлжээ.
БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотноо хоёр хоног явагдаж өндөрлөсөн энэ удаагийн тэмцээнд ӨМӨЗО-ны Хөххот, Баяннуур аймгийн багууд “Омог төгөлдөр бүтээгч”, “Үзэсгэлэнт сайхан Урад нутаг”, “Цэлмэг хөх огторгуй”, “Өлзий билэгт магтаал” бүжгээр оролцсон аж.
Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хотын 59 багийн 1000 гаруй бүжигчид шалгаран үлдсэнээс монгол үндэстний бүжиг ийнхүү гуравдугаар байрыг эзэлжээ. Энэ нь Хятадын талбайн бүжгийн гурав дахь удаагийн тэмцээн бөгөөд хамрах хүрээ, нэр хүнд, оролцогсдын тоо нь жилээс жилд нэмэгдсээр байгаа юм.
Бүх Хятадын талбайн бүжгийн тэмцээнд Өвөр Монголчууд гуравдугаар байр эзэлжээ | ||
Үзсэн: 611 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.