Шууд Chart

Цэцэрлэгийн барилгыг 160 сая төгрөгөөр нураана

2014-01-21 12:16:10

ЧД-ийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах V цэцэрлэгийн хуучин барилгыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж буулган шинээр 240 ортой барилга барихаар болсон. Шинээр барих  цэцэрлэгийн барилгад шаардагдах 2.1 тэрбум төгрөгөөс 2014 онд шаардлагатай 544 сая төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн. Харин одоогийн хуучин барилгыг буулгах ажилд шаардагдах 160 сая төгрөгийг нийслэлийн 2014 оны төсвийн газар чөлөөлөх нөхөн олговрын зардлаас гаргах мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажлыг гүйцэтгэх талаар  албаныхан холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Цэцэрлэгийн барилгыг 160 сая төгрөгөөр нураана  
Үзсэн: 1068 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй