Сирийн Ерөнхийлөгч Башар Асад сайн дураараа албан тушаалаасаа огцроход бэлэн байгаагаа мэдэгдэхийн зэрэгцээ энэ онд зохион байгуулахаар төлөвлөсөн төрийн тэргүүний сонгуульд нэрээ дэвшүүлэхээ илэрхийллээ. Тэрбээр энэ тухайгаа “Франс пресс” агентлагийн сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Тэрбээр Женевийн бага хурал Сири дэхь терроризмтэй тэмцэх төлөвлөгөөнд бодитой үр дүн авчрах ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд сөрөг хүчнийхэнд хандаж улс төрийн өрсөлдөөнд оролцохыг уриалж байлаа.
Башар Асад сөрөг хүчний босогчид Сирийн нутаг дэвсгэрийн 70 хувийг хяналтдаа оруулсан гэж мэдэгдэж байгаа тул оршин суугчид нь үнэхээр тэднийг дэмжиж байгаа эсэхийг мэдэхийн тулд сонгуульд өрсөлдөх л хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.
Маргааш Щвейцарийн Монтрё хотноо Сирийн хямралыг зохицуулахад чиглэсэн олон улсын бага хурал эхэлнэ. Хурлын өмнө Сирийн ерөнхийлөгч төрийн тэргүүний өрсөлдөөнд оролцохоо илэрхийлсэн нь Башар Асадийн дэглэмийг халж өөрчлөх АНУ Европын орнуудын төлөвлөгөөтэй эрс зөрчилдөж байна.
| Башар Асад сайн дураараа огцрохоо мэдэгдлээ | ||
| Үзсэн: 683 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.