АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Вильям Бернс Өмнөд Солонгос улсад айлчилж байна. Тэрбээр хоёр талын ашиг сонирхол хөндсөн асуудлууд тэр дундаа Хойд Солонгосын байдлын талаар албаныхантай хэлэлцэхээр хүрэлцэн ирсэн нь энэ. Вильям Бернс өчигдөр Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайдын I орлогч Ким Ку Хунтай уулзаж 2 орны харилцааг хөгжүүлэх, Солонгосын хойгийн төдийгүй Зүүн Хойд Азийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. Бернс Зүүн Хойд Ази дахь энэ удаагийнхаа айлчлалынхаа хүрээнд Хятад Япон улсад айлчлахаар төлөвлөжээ.
| Вильям Бернс зүүн хойд азийн орнуудад айлчилж байна | ||
| Үзсэн: 632 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.