Шууд Chart

Монголч эрдэмтэн Б.Ренчиний мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна

2018-11-21 11:44:53

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай Монголч эрдэмтэн Еншөөбүү овгийн Раднаагийн буюу Бямбын Ренчиний мэндэлсэн өдөр өнөөдөр юм.

Тэрээр 1905 оны арваннэгдүгээр сарын 21-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Булсарай хэмээх газар мэндэлсэн.

Англи, франц, герман, чех, польш, эсперанто, орос хэлийг гаргууд эзэмшсэн бөгөөд эсперанто хэлний сурах бичгийг зохиосон юм.

Эцэг нь халх, эх нь Цогт тайжийн удмын Сонгоол Боржигон буриад хүн байж. 

Нэрт эрдэмтэн маань 1977 оны гуравдугаар сарын 4-нд таалал төгссөн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголч эрдэмтэн Б.Ренчиний мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна   
Үзсэн: 1322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.229.123.xxx] 2018-11-21 13:39
Монголын их эрдэмтэн шүү дээ. Монголч гэдэг чинь буруу л тодотгол байна шүү сэтгүүлч нэртээ
МУАҮГА геологич Ж.Сумъяа [103.229.120.xxx] 2018-11-21 13:30
Их багшийнхаа эрдэм дор Эх хэлнийхээ яруу дор мөхгөж гүнээ хүндэтгэн мэхийн ёслоё.
Номын сан зарна. [66.181.176.xxx] 2018-11-21 12:56
1910 - 80 90 онд хэвлэгдсэн түүх уран зохиол толь бичиг хууль эрх зүй үндсэн хууль газар зүй газрын зураг атласнаас бүрдсэн маш ховор чанар сайн номтой номын сан зарна. 95123505,

Бидэнтэй нэгдээрэй