Шууд Chart

Нийт 987 иргэн эрүүл мэндийн цогц үзлэгт хамрагджээ

2018-11-21 12:45:35

Сэлэнгэ аймгийн Засаг даргын санал, санаачлага, Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Халдварт болон Халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг, оношлогоо, хүн амын эрүүл мэндийн цахим санг үүсгэх ажил энэ удаа Сүхбаатар сумын төвөөс алслагдсан 5 дугаар багийн ард иргэдийг зорин очиж үйлчиллээ.



Энэхүү үзлэгт нийт 987 иргэнийг хамруулж, тус багийн 648 хүнийг цахим санд бүртгэн амжилттай ажиллалаа.
 Дээрхи үйл ажиллагаанд Хүүхэд өсвөр үеийн эмч нар /хөвгүүд, охид, сэтгэц/-ын баг, цээжний хөндийн эмгэг илрүүлэх зөөврийн дижитал рентген аппарат бүхий баг, ЭХО, зүрхний цахилгаан бичлэг зэрэг 16 төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын цогц баг иргэддээ хүрч очин ажилласнаараа  онцлог юм.

Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хамтран ажилласан нутгийн удирдлагууд болон эмч, эмнэлгийн ажилчид, хамт олондоо ажлын амжилт, сайхан бүхний дээдийг хүсье.
Эрүүл – Сүрьэгүй Сэлэнгийн төлөө бид үргэлж хамтдаа

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Нийт 987 иргэн эрүүл мэндийн цогц үзлэгт хамрагджээ  
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй