Шууд Chart

Гэрийн үйлчлэгчээ зодсон эмэгтэйг саатуулжээ

2014-01-21 14:28:41

Гонконгийн цагдаа нар индонез гэрийн үйлчлэгчээ зодож дарамталж байсан эмэгтэйг баривчилжээ. Үйлчлэгчээ зодсон эмэгтэй Тайланд руу нисэхээр зэхэж байх үед нь саатуулсан байна. Гэрийн үйлчлэгч нь эзэндээ зодуулсан үеийнхээ зурагаа анх найздаа үзүүлж улмаар зураг нь Гонконгт ажиллаж амьдардаг индонез цагаачдын дунд тархаснаар шуугиан дэгдэж эхэлсэн юм. Гонконг дахь Индонезийн цагаач ажилчдын холбоо гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан эмэгтэй 7 хоног бүр хүчирхийлэлд өртөж зодуулдаг байсныг баталж байгаа юм. Гонконг нийт 312 мянган цагаач ажилчинтай бөгөөд тэдний ихэнх нь Индонез, Филиппин улсын иргэд байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гэрийн үйлчлэгчээ зодсон эмэгтэйг саатуулжээ   
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй