Шууд Chart

ТАБНУ түр ерөнхийлөгчөө сонголоо

2014-01-21 14:38:35

Төв Африкийн бүгд найрамдах улсын түр ерөнхийлөгчөөр нийслэл Банги хотын захирагчаар ажиллаж байсан хатагтай Кэтрин Самба Панзаг сонгосон байна. 

Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт хоёр шаттай зохион байгуулагдсан байна. Түр Ерөнхийлөгчийн өрсөлдөөнд хатагтай Кэтрин Самба Панзагаас гадна тус улсын ерөнхийлөгч асан Андре Конингбыгийн хүү Дезир Колингбу өрсөлдсөн юм. 2 дахь санал хураалтын дүнгээр нийслэл хотын захирагч Панза 75 санал авсан бол түүний өрсөлдөгчийг парламентийн гишүүдийн 53 нь дэмжжээ. Самба Панза ийнхүү тус улсын түүхэнд анхны эмэгтэй ерөнхийлөгч болоод байгаа юм. Түүнийг төрийн тэргүүнээр түр хугацаагаар сонгогдсонд Христийн босогчдын отрядууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тус улсын нөхцөл байдлыг тогтворжуулахаар Францын цэрэг офицерүүдээс гадна Африкийн Холбооны орнуудын цэргийн албан хаагчид ажиллаж байна. Үүний зэрэгцээ ойрын хугацаанд Европын Холбооны нэгдсэн хүчний цэргийн албан хаагчид тус улсын аюулгүй байдлыг хангахаар ирэх юм байна. 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

ТАБНУ түр ерөнхийлөгчөө сонголоо   
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй