Шууд Chart

Колумбын цэргүүд Араука хуаран руу дайрлаа

2014-01-21 14:53:26

Колумбийн цэргийн эрхтнүүд Венесуэлийн ойролцоох Араука хуаран руу дайрч Колумбийн хувьсгалд зэвсэгт хүчний 14 гишүүнийг устгажээ.  Армийнхны албан ёсны мэдээллээр энэхүү тусгай ажиллагааг Богота хотоос зүүн хойд зүгт 380 км зайтай орших Пуэрто Рондон сууринд зохион байгуулжээ. Эдгээр дайчид өнгөрсөн 8 сард нефтийн байгууламжууд руу халдаж хорлон сүйтгэх ажиллагаанд оролцсон хувьсгалт зэвсэгт хүчний бүлэглэлийн гишүүд байсныг албаныхан мэдэгдэж байна. Армийн командлагч генерал Леонардо Варрерогийн мэдэгдсэнээр зэвсэгт босогчдын хуаран руу эхлээд агаараас цохилт өгсөн юм байна. Шинэ он гарснаас хойш Колумбын армийнхан зэвсэгт босогчдын эсрэг хэд хэдэн тусгай ажиллагаа явуулсан бөгөөд нийт 18 дайчныг устгаж, 40 хүнийг нь баривчилж чаджээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Колумбын цэргүүд Араука хуаран руу дайрлаа   
Үзсэн: 699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй