
Өнөөдөр үдээс өмнө хуралдсан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил хийлээ. Түүний хэлснээр манай улсын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг богино хугацаанд, харьцангуй хямд зардлаар хаах техникийн боломж “ДЦС-4” ТӨХК-д байгааг үндэслэн түүн дээр суурилагдсан хүчин чадлыг өргөтгөхөд шаардагдах тоног төхөөрөмж сэлбэг материал, багаж хэрэгслийг импортоор оруулж ирэхэд гаалийн албан татвараас чөлөөлүүлэхээр холбогдох хуулийн төслийг боловсруулжээ. Төсөл нь нийт 70 сая ам. долларын өртөгтэй бөгөөд 4,5 - 7,8 жилд өртгөө бүрэн нөхөх тооцоо хийжээ. Ингээд Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн санал хураалгаж байнгын хорооны гишүүд дэмжлээ.
Албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжлээ | ||
Үзсэн: 1039 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.