Шууд Chart

Польшийн сайн дурынхан дүрвэгсдэд тусалж байна

2014-01-21 15:23:42

Болгарт дүрвэн ирсэн Сирийн иргэдэд туслах ажилд Польшийн сайн дурынхан идэвхтэй оролцож байна. Тэд Польшоос авчирсан хоол хүнс, хувцас зэрэг 22 тонн эд зүйлсийг Харманли хот дахь дүрвэгсдийн хуарангуудад тарааж байна. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллагаас Болгарт дүрвэн ирсэн Сирийн иргэдэд хоол хүнс, эмнэлгийн үйлчилгээ хүрэлцэхгүй байгааг мэдээлж байсны дагуу Польшийн иргэд ийнхүү сайн дураараа тусламжийн гараа сунгахаар шийджээ. Болгарын хувьд 7,3 сая хүн амтай, Европын холбоондоо хамгийн ядуу буурай орны нэг тул олон мянган дүрвэгсдэд тусламж үзүүлэхэд ихээхэн хүндрэл гарч байгаа юм. Сүүлийн мэдээгээр 11 мянга гаруй дүрвэгчид тус улсад ирээд байгаагийн 60 орчим хувь нь дайн тулаанаас зугтан орон гэрээ орхисон Сирийн иргэд байгаа юм. Хэдийгээр дүрвэгсэд Европын Холбооны бусад орон руу гарцгааж байгаа ч тус холбооны дүрэм журмын дагуу анх очсон улс руу нь буюу Болгар руу буцаагдах нь их байна.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Польшийн сайн дурынхан дүрвэгсдэд тусалж байна   
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй