Шууд Chart

Н.Жанцанноров: Тайваньд “нэг сумаар олон туулай буудлаа”

2018-11-22 09:12:20

Тайваньд ажлаар яваа Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой холбогдож зорьсон хэргийнх нь тухайд мэдээлэл авлаа.

-Та бүхэн сайн явж байна уу. Уран бүтээлчид олуул яваа юм байна, хэрэг, зорилго юунд вэ, мэдээлэл өгөх үү?

-Уран бүтээлчид буцсан. Би эмнэлэгт үзүүлээд харина. Монголоос нэлээд хэдүүлээ ирж, соёлын хэд хэдэн арга хэмжээнд оролцлоо. Вашингтон хотод төвтэй Дэлхийн соёл урлагийн академийн одоогийн ерөнхийлөгч, Тайванийн нэрт яруу найрагч, хувраг Юү Сигийн урилгаар ирцгээсэн. Энэ хүн дэлхийн яруу найрагчдын олон удаагийн хурал цуглаан зохион байгуулахад оролцсон, ер нь их идэвхтэй ажилладаг. Монголчуудын нэлээд олон жилийн өмнөх танил юм. Яруу найргийн бүтээлүүдээс нь монгол хэлээр хэвлүүлсэн байдаг. Монгол Улс дэлхийн яруу найрагчдын их чуулган зохион байгуулахад их дэмжлэг үзүүлсэн. 

-Монголыг дэлхий дахинд сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн нэг үү?

-Тийм ээ. Хэдэн жилийн өмнө Г.Мэнд-Ооёо бидний яруу найраг, соёлын чиглэлийн хичээл зүтгэлийг үнэлж, Дэлхийн урлагийн академийн хүмүүнлэгийн докторууд болгож байлаа. Монголчуудад элэгтэй соёлын ийм зүтгэлтэн бидэнд хоёр жилийн өмнө Тайваньд Энэтхэг, Монголын хөгжим, яруу найргийн өдөрлөг зохион байгуулах санал, хүсэлт тавьсан юм. Ийм хэргээр бид уран бүтээлчдийн хамт энд ирсэн. Юү Сигийн толгойлдог “Тогоруут уул” XXI зууны олон улсын соёлын форумын хэлэлцүүлэгт оролцлоо. Энэ хүн Хуалянь хотод Вандана гэж томоохон дацан сүмтэй юм байна. Түүнийхээ хажууд өлзийхутгийн 13 давхар суварга босгож, нээлтийг нь форумын энэ үеэр хийлээ. Энэ үйл явдлыг тохиолдуулан Монгол уран бүтээлчдийг тоглолтоо үзүүлэхийг хүссэн юм. 

-Этно жааз “Арга билэг” хамтлаг лав байна билээ, өөр ямар уран бүтээлч тоглов?

-Морин хуурын чуулгын дэргэдэх “Арга билэг” хамтлаг, тус чуулгын бусад уран бүтээлч, дуурийн дуучин, ҮУИТ-ын бүжигчид оролцсон хоёр цагийн бүрэн хөтөлбөр тоглож үзүүллээ. Энэтхэгийн тал үлгэр домогт суурилсан хайр сэтгэлйн тухай бүжгэн драмтай ирсэн байна. Сонирхолтой юм. Манай бүтээлүүдийг олон улсын эрдэмтэн мэргэд сайн хүлээж авсан. Энэ үйл ажиллагааны хажуугаар Юү Си яруу найрагч энд байдаг, Тайванийн Засгийн газрынх нь хүрээнд ажилладаг Монгол, Төвдийн соёлын төв хэмээх байгууллагын шугамаар Тайпэй хотод томоохон тоглолт хүмүүст үзүүллээ. 500 гаруй үзэгч ирэх шиг болсон. Үүнийг Монгол, Тайванийн хүмүүнлэгийн, соёлын харилцааны чухал хэлбэр гэж харж байна. Тайванийн соёлын төвийн дарга биднийг хүлээж авч уулзахдаа “Бид Монголоос ийм томоохон бүрэлдэхүүнээр уран бүтээлч хүлээж авч байгаагүй. Цаашид хамтарч ажиллах болно” гэсэн. Тус соёлын төвийнхөн бидэнд Төвдийн их сайхан гэрэл зургийн үзэсгэлэн ч үзүүллээ. Мөн хамгийн том үндэсний найрал хөгжмийнхөнтэй нь уулзлаа, тоглохыг нь сонслоо. Бид ч бас бүтээлээ сонсголоо. Ер нь цаашид “Тогоруут уул” форумынхан ч тэр, үндэсний найрал хөгжмийнхөн ч гэсэн, бас Монгол, Төвдийн соёлын төвийнхөн Монголын уран бүтээлчдийг Тайваниар аялан тоглуулах, бүтээл туурвилыг өргөн хүрээнд танилцуулах замаар хамтран ажиллах бололцоотой гэж үзэж байна билээ. Энэ талаар яриа хэлэлцээ хийж, хамтран ажиллах боломж гарах юм байна. Энэ бол одоо цагт бидний хийж чадах соёл, урлаг, яруу найргийн, шашны ч хүрээний арга хэмжээнүүд юм даа. Энд шашин гэдгийг үйл ажиллагаа гэхээс илүүтэй соёлын утгаар нь авч үзэж байгаа юм. 

-Нэг сумаар олон туулай бууджээ.

-Тэгсэн. Монголын үндэсний болон сонгодог дуу, хөгжим, бүжгийг ч тэр үзэгчид ихэд таалах юм. Энд манай улсын тухай мэдээлэл хомс юм уу гэж ойлгосон.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Жанцанноров: Тайваньд “нэг сумаар олон туулай буудлаа”  
Үзсэн: 2425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
S [202.179.26.xxx] 2018-11-22 16:30
HUJAA GUUNYA SHAAJDEE
[202.72.245.xxx] 2018-11-22 14:56
амьдралаа бодохгүй Бор туулай байж болохгүй Жанцанноров зөв шүү дээ өмнөө байгаа Хогийн цэрэрлэж байж цаашлана Ямар лам биш лам нарт их зодоонтой
" [202.72.245.xxx] 2018-11-22 14:54
Энэ хүн бол зохиож биш сэтгэлээ өндөр боловсрол авьяастай нийлүүлж мөнхийн бүтээл хийж байгаа
Зочин [202.126.89.xxx] 2018-11-22 12:38
Set gedeg l hvn dee. Mongoliin nvvr tsarai bolj yabaa uhaantai hvn.
Зочин [103.229.120.xxx] 2018-11-22 12:28
Хушга Жанцанноров ёстой олон туулай буудсан байхаа ха ха хаа. Туулайныхаа тоогоор ая бичдэг гээ биз дээ
Зочин [66.181.185.xxx] 2018-11-22 12:04
урлагийн сонгодог мэдрэмжтэй ,ярихдаа их нухацтай ярьдаг,аялгууд эгшиглэн хөжмийн түрэлтийг донжтой гөргөж баяр наадам ,ёслолын ажлыг сүртэйхэн явуулахдаа гаршсан ,ёс жудагтай сайн хүн шиг харагддаг шүү, нэг хэсэг бие чилээрхээд одоо гайгүй шуу юмаа даа,муулаад яахав амьд байж байвал нөлөөтэй хүн шиг байдагийг хүмүүс ярилцаад бас чмагтах талдаа илүү гэж бодном сайн явжээ,олон туулай буудаж сайн яваа нэгийгээ бүү муул.
Зочин [202.179.27.xxx] 2018-11-22 11:55
Medemhii uvgun
Зочин [103.229.123.xxx] 2018-11-22 11:22
УГ НЬ ТОМ АВЬЯАС ДААН Ч ХУВЬ ХҮН НЬ ХҮНИЙ АДАГ 90 Д ОНД ҮХЛЭЭ ХАТЛАА ЯПОН ЯВЖ ЭМЧЛҮҮЛЭХЭЭС ӨӨР АРАГГҮЙ БОЛЛОО ГЭЭД АРД ТҮМНЭЭС МАШ ИХ МӨНГӨ ХАНДИВ ГЭЖ АВЧИХААД ТЭР МӨНГӨӨР НЬ АВГАЙ АВЧ ХАУС БАРИАД СУУЧИХСАНЫГ НЬ АСУУСАН СЭТГҮҮЛЧРҮҮ ХУЦ ГЭДЭГ ХҮНДЭЭ 16 ОНЫ СОНГУУЛИАР МАН Г ЯАЖ ДЭМЖИЖ ХҮҮХДҮҮДЭЭ АЛБАН ТУШААЛТАЙ БОЛГОЖ ОДОО ТЭР МАН АРД ТҮМНИЙГ ЯАЖ ДАРЛАН ДОРОМЖИЛЖ БАЙНА АЙ , ЖАНЦКА ӨӨРӨӨ ЗАЛУУЧУУДАД ИХ ДУРГҮЙ ХҮНИЙ АДАГ ДАА
Хэ хэ хэ [202.21.100.xxx] 2018-11-22 11:12
Харлацн юм биш үү
анд [203.91.112.xxx] 2018-11-22 11:11
соёлын яамны сайд болох гээд филатовт хөв зөөж явсан өөдгүй эрдээ
Zochin [8.37.233.xxx] 2018-11-22 10:55
2000 oni ehnees Mongoliin tsikchid taivanii tsirk urlagiin zah zeeliig ezemshniig Jantsgaa ah medeegui yum bolov uu!
Зочин [103.9.88.xxx] 2018-11-22 09:58
http://StartWeeklyJob.com/?userid=138871

Бидэнтэй нэгдээрэй