Шууд Chart

"Евразийн долоо хоног-2018" чуулга уулзалтад оролцов

2018-11-22 09:44:29

Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо энэ сарын 19-21-ний өдрүүдэд болж буй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/-ын “Евразийн Долоо хоног -2018” чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Хурлын хоёр дахь өдөр болсон Эдийн засгийн интеграци болон холболт сэдэвт хэлэлцүүлгийн үеэр ЕТГ-ын дэд дарга Г.Байгалмаа Монгол Улсын гадаад худалдаа, тээвэрлэлтийн талаар үг хэлснээс гадна хурлын үеэр ЭЗХАХБ-ын Евроазийн хэлтсийн дарга ноён Виллиам Томсон болон тус байгууллагын Авилгын эсрэг сүлжээний менежер Ольга Саврантай тус тус уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

2008 оноос хэрэгжүүлж буй ЕвроАзийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөтөлбөрт Төв Азиас Монгол Улс, Афганистан, Казахстан, Киргизстан,Тажикстан, Туркменистан, Узбекистан, Зүүн Европоос Армен, Азербайжан, Беларусь, Гүрж, Молдав, Украин улсууд хамрагдсан бөгөөд ирэх жил болох хурлын үеэр манай улсад хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх юм. 


"Евразийн долоо хоног-2018" чуулга уулзалтад оролцов   
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй