
Өнөөдөр үдээс өмнө хуралдсан Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэнТөрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль санаачлагчаас буцаан татан авснаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Авилгатай тэмцэх газрын гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулдаг албан хаагч галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх эрхтэй байхаар хуульд заасныг үндэслэн тус байгууллагын албаны хэрэгцээнд зориулан импортолдог тусгай техник хэрэгслийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх заалтыг хуулинд нэмэхээр хуульд тусгажээ.
Төслийн хэлэлцэж байгаа асуудлыг бусад хуультай уялдуулах, холбогдох байнгын хороогоор ярихыг сануулан анхны хэлэлцүүлгийг хийж хэлэлцэхийг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Дараа нь Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн төсөв, зардалтай холбоотой асуудлыг хэлэлцэх байсан ч хэлэлцүүлэхийг түр хойшлуулжээ.
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл хойшлогдлоо | ||
Үзсэн: 819 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.