Шууд Chart

Виктор Пшонка байр сууриа илэрхийлэв

2014-01-21 15:36:39

Украйны ерөнхий прокурор Виктор Пшонка өнгөрсөн өдрүүдэд Киев хотод болсон үйл явдлыг үндэсний аюулгүй байдлын заналхийлэл, төрийн эсрэг гэмт хэрэг хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр сөрөг хүчний удирдагчдад хандаж Грушевийн гудамжнаас гишүүд дэмжигчдээ тараахыг уриалжээ. Украйны Ерөнхий прокурор нөхцөл байдлыг маш хүнд хэмээн тодорхойлоод Украйнд тэр дундаа Киев хуулийг маш ноцтойгоор зөрчиж байгааг онцоллоо. Үүний зэрэгцээ  улс төрийн болон олон нийтийн зарим байгууллагууд байнга хүн амыг өдөөн хатгаж, хууль сахиулагчид болоод хүчний байгууллагынхны эсрэг турхирдаг хэмээн мэдэгдсэн юм. Өнгөрсөн Ням гаригийн орой Киев хотод эсэргүүцлийн жагсаал үймээн эмх замбараагүй байдал болон хувирч цагдаа нар болоод жагсагчдын хооронд хүчтэй мөргөлдөөн гарсан юм. Энэ үеэр 100 гаруй хүн хүнд хөнгөн гэмтэж эмнэлэгт хандсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Виктор Пшонка байр сууриа илэрхийлэв   
Үзсэн: 766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй