Шууд Chart

Төв аймгийн Баян сумын нэгдсэн халаалтын системийг бүрэн шийдвэрлэлээ

2018-11-22 10:35:58

Төв аймгийн Засаг даргаас 26 сумаа нэгдсэн халаалтын системд холбох ажлыг ээлж дараатайгаар зохион байгуулж байна.

Энэ оныг “Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих” урианы жил болгон зарлаж уг хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон ажлууд хийгдсээр байна.

Тус аймгийн засаг дарга сумын засаг даргатай байгуулсан “Төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ”-нд тусгагдсаны дагуу Баян суманд “Дулаан үйлдвэрлэлийн төв” шинээр баригдаж нээгдлээ.

Нээлтийн ажиллагаанд аймгийн засаг дарга Ж.Батжаргал, ИТХ-ын тэргүүлэгч Ж.Баттөгс болон Баян сумын удирдлагууд, иргэд оролцлоо.

Уг “Дулаан үйлдвэрлэлийн төв”-д 100.000м3 талбайг халаах хоёр мегаваттын хүчин чадалтай хоёр нам даралтын зуухыг суурьлуулсан бөгөөд сумын таван төсөвт байгууллага, хоёр аж ахуйн нэгж, төрийн албан хаагчдын дөрвөн орон сууц, айл өрхүүд нэгдсэн халаалтын системд холбогджээ.

Төр хувийн хэвшлийн түншлэлээр баригдаж буй дулааны төвийн үйл ажиллагаа эхэлснээр ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөл боломж бүрдлээ хэмээн сумын иргэд, албан байгууллагууд онцолж байна. 

Дулаан үйлдвэрлэлийн төв ашиглалтад орсноор цаашид Баян суманд шинээр баригдах төмөр замын ажилчдын 24 айлын орон сууц, дотуур байр, бусад барилга байгууламжийг дулаанаар хангах хангалттай нөөц бүрдэж байгаа юм.

Тус төвийн барилгын ажил 6 дугаар сард эхэлсэн бөгөөд эрчим хүчний тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ, дулааны шугам сүлжээ, эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хит повер тэч” ХХК-ний хамт олон хийж гүйцэтгэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Төв аймгийн Баян сумын нэгдсэн халаалтын системийг бүрэн шийдвэрлэлээ  
Үзсэн: 764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй