Шууд Chart

"Гоёл-2019" наадмын шилдгүүд энэ сарын 30-нд тодорно

2018-11-22 11:02:43

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Гоёл-2019" наадам 31 дэх удаагаа энэ сарын 30-нд болох гэж байна.

Энэ үеэр шилдэг загвар зохион бүтээгч, загварын товчоо болон загвар өмсөгчдөө шалгаруулдаг билээ.

"Гоёл" наадам загварын долоо хоногоор эхлэх бөгөөд шилдгүүдээ тодруулах гала тоглолт Соёлын төв өргөөнд болох аж.

Энэ үеэр загвар зохион бүтээгчид 2019 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох шилдэг бүтээлүүдээ танилцуулна.

Түүнчлэн Монголын дизайнеруудын холбоонд Оюуны өмчийнулсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар  "Топ модель", "Гранпри", "Гоёл" барааны тэмдгүүдийг албан ёсоор эзэмших зөвшөөрлийг олгох юм.

Сонирхуулахад өнгөрсөн жилийн наадамд дараах эрхмүүд шагнал хүртсэн юм.

Нэрт дизайнер Д.Түвшин агсны нэрэмжит шагнал: “Гоо-Од” салоны дизайнер Н.Долгормаа

Мэргэжлийн топ байгууллага:  “Шилмэл загвар” компани

Шилдэг залуу дизайнер:  Ч.Болормаа

Дэд байрын шагналт модель: Н.Сайнзаяа

Шилдэг фото модель: Н.Бадмаараг, Т.Батцэцэг

Өсөх ирээдүйтэй модель: М.Болорхишиг

Шилдэг make-up artist: “SS make-up” группийн хамт олон, Н.Сонинхүү

Шилдэг үсчин: “Хос шагай” салоны үсчин Б.Хосбаяр

Шилдэг фото зурагчин: Ч.Ганбат

Шилдэг загварлаг маскны дизайнер: Б.Энх-Оч /3-р байр/, О.Оюунтөгс /2-р байр/, М.Жанка /тэргүүн байр/

Туркийн “цезарь” брэндийн шагнал: Ш.Хишигбат, Б.Чинзориг

"Kerasys" брэндийн нэрэмжит шагнал: О.Ариунзул, Д.Шүрэнцэцэг, Т.Шинэтуяа

Шилдэг загвар өмсөгч: Ш.Хишигбат, Д.Шүрэнцэцэг

Монголын урлагийн академийн шагнал: “Шилмэл загвар” компанийн захирал Ч.Оюунцэцэг

Топ модель: Т.Халиунаа

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Гоёл-2019" наадмын шилдгүүд энэ сарын 30-нд тодорно   
Үзсэн: 1761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй