Шууд Chart

Олон улсын зуучлагч оронтой байгуулсан гэрээний нөхцлөө биелүүлж эхэллээ

2014-01-21 15:59:38

Иран улс өнгөрсөн оны 11 сард Женев хотноо олон улсын зуучлагч зургаан оронтой байгуулсан гэрээний нөхцлөө өчигдрөөс биелүүлж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Европын Холбоо болон АНУ Ираны эсрэг авсан хориг арга хэмжээнийхээ заримыг сулруулснаа мэдэгдэж байна. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийнхан Тегеран Женевийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснийг баталсан байна. Энэ дагуу Ираны нефть болон нефтийн бүтээгдхүүний экспортод тавьсан хоригоо цуцалж байгааг АНУ-ын сангийн яамнаас мэдэгдэж байна. Мөн Европын Холбоо Ираны засгийн газар, төрийн байгууллага болоод төв банкны алт, үнэт металлын худалдаанд тавьсан хоригоо цуцалснаа мэдэгдлээ.   Иран болоод зуучлагч 6 орны өнгөрсөн оны 11 сарын Женев дэхь уулзалтаар Тегераны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тохиролцоонд хүрсэн юм.  Тодруулбал эхний ээлжинд Иран 20 хувийн ураны баяжуулалтаа зогсоохоо амалсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон улсын зуучлагч оронтой байгуулсан гэрээний нөхцлөө биелүүлж эхэллээ  
Үзсэн: 807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй