Шууд Chart

“Эрхэмсэг” хамтлаг “Хувьсахуй” тоглолтоо үзэгчиддээ хүргэнэ

2018-11-22 17:23:21

Монголын орчин үеийн бүжгийн урлагийн хөгжилд өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг эзэлж буй ҮУИТ-ын дэргэдэх “Эрхэмсэг” бүжгийн хамтлаг ирэх арванхоёрдугаар сарын 6-нд “Корпорейт конвеншн” төвийн тайзнаа “Хувьсахуй” тоглолтоо үзэгч олондоо хүргэхээр болжээ.

Бүжиг дэглээчдийн ур ухаан, хөгжмийн зохиолчдын аялгуу хэмнэлд өөрсдийн ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан нэгэн үдшийн түүхийг бичилцэх болно.

“Хувьсахуй” тоглолтын хөтөлбөрт өөрсдийн өвөрмөц онцлогийг шингээсэн дэлхийн улс үндэстний болон орчин үеийн бүжгийн урсгалыг үзүүлэхээс гадна, урилгаар Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, дуучин Ц.Түмэнжаргал, “Жазз” дуучин Наагий, ҮУИТ-ын эрэгтэй бүжигчид оролцох аж.

Тэд зөвхөн тоглолт хийгээд зогсохгүй цаашдаа тив дэлхийн улс орнуудад Монгол орныхоо нүүдэлчдийн агуу их соёл түүхээ бүжгийн урлагаар дамжуулан сурталчлан таниулахаар зорилго болгон ажиллаж байна.

Эрхэмсэг бүжгийн хамтлаг нь Монголын Бүжгийн урлагт өөрсдийн авьяас, ур чадвараа зориулан уран бүтээлээ туурвин ажилласаар долоон жилийн хугацааг өнгөрүүлжээ. Тус хамтлаг нь мэргэжлийн бүжигчдээс бүрдсэн долоон гишүүнтэй охидын бүжгийн хамтлаг юм.

Эрхэмсэг хамтлаг нь  2015 онд  “Жазз модерн ”, 2016 онд “Эрхэмсэг үдэш ”, 2017 онд “Эрхэмсэг үдэш 2” тоглолтуудыг тус тус зохион байгуулсан.

Мөн дээрх тоглолтуудаас гадна олон улсын урлаг соёлын арга хэмжээнд болон Монгол Улсад болж буй олон нийтийн урлагийн нийгэмд хандсан  бүхий л үйл ажиллагаанд идэвхитэй оролцож бүжгийн урлагийг  сурталчлан таниулахад өөрсдийн хувь нэмрээ оруулсаар явна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Эрхэмсэг” хамтлаг “Хувьсахуй” тоглолтоо үзэгчиддээ хүргэнэ  
Үзсэн: 1139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй