Шууд Chart

Аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан түрүүллээ

2018-12-03 17:14:47

Говь-Алтай аймгийн ИТХ-ын VI хуралдаанд зориулсан Ардын хувьсгалын 97 жилийн ой үндэсний их баяр наадмаар шинээр улс, аймаг, даншигийн цол авсан бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан болжээ.

Тус барилдааны үеэр шинээр цол авсан бөхчүүдэд аймгийн ИХТ, ЗДТГ-аас хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү барилдаанд аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, Ж.Алтаншагай, Д.Эрдэнэтулга, аймгийн заан Х.Ариунбаатар, аймгийн начин Б.Төрмөнх, Ч.Ренчиндаваа, С.Жанчивдорж, Ж.Галмандах, Ж.Гантогтох нарын тэргүүтэй аймаг, сумын цолтой болон залуу 32 хүчтэн зодоглосон.

Ийнхүү Дэлгэр сумын харьяат Хантайшир бөхийн дэвжээ "Юби-Ойл" ХХК-ын бөх аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан түрүүлж, Бигэр сумын харьяат Хантайшир бөхийн дэвжээ, Хилчин спорт хороо, хилийн цэргийн 0208-р ангийн бөх аймгийн арслан Ж.Алтаншагай үзүүрлэж, Төгрөг сумын харьяат Хантайшир бөхийн дэвжээний бөх аймгийн шинэ залуу арслан Д.Эрдэнэтулга, Цээл сумын харьяат Хантайшир бөхийн дэвжээ, Хилчин спорт хорооны бөх аймгийн шинэ залуу заан Х.Ариунбаатар нар их шөвөгт шалгарлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан түрүүллээ   
Үзсэн: 778 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй