Шууд Chart

Монгол залуус дэлхийн ур чадварын олимпод гурав дахиа оролцоно

2018-12-04 13:02:47

Монгол залуус эзэмшсэн мэргэжлээрээ дэлхийн ур чадварын олимпод гурав дахиа оролцох гэж буй юм.

Ирэх оны наймдугаар сард ОХУ-ын Казань хотноо болох 45 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөх ур чадвартай залуусыг сонгох сүүлийн шатны шалгаруулалтууд яг энэ өдрүүдэд болж байна.

Тодруулбал гагнуурын тэмцээн энэ сарын 4-7-нд Эрчим хүчний хөгжлийн төвийн харьяа МСҮТ /2-р цахилгаан станцын хажууд/, цахилгааны мэргэжлийн тэмцээн 6-нд Барилгын политехник коллежид, өрөг сантехникийн тэмцээн 6-нд Барилгын политехник коллежид, мужааны тэмцээн 5-6-нд Техник технологийн ПТК, токарийн мэргэжлийн тэмцээн 5-нд Барилгын политехник коллежид, үсчний тэмцээн 5-6-нд Барилга технологийн ПТК, тогоочийн мэргэжлийн тэмцээн 6-нд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн байранд тус тус болж Дэлхийн ур чадварын олимпод оролцох Монголын багт хэн хэн багтах нь тодорхой болох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол залуус дэлхийн ур чадварын олимпод гурав дахиа оролцоно   
Үзсэн: 855 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй