Шууд Chart

Төв аймгийн Өндөрширээт суманд “Номын баяр” сарын аян үргэлжилжээ

2018-12-04 13:08:07

Төв аймгийн Өндөрширээт суманд “Номын баяр” сарын аян үргэлжилж байгаа бөгөөд энэ хүрээнд “Би яруу найрагч” өсвөрийн яруу найрагчдын уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулжээ.

Уг уралдааны үйл ажиллагаанд сумын удирдлагууд болон урилгаар Монголын хүүхдийн зохиолчдын холбооны тэргүүн хүүхдийн зохиолч, жүжигчин, найруулагч, дэд профессор Н.Энхтайван, Монголын хүүхэд залуучуудын холбооны гүйцэтгэх захирал, Хүүхдийн ордны багш, дэд профессор С.Цэцэгмаа , Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Х.Алагаа, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Б.Баярхүү, Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул “Цадиг чимээ” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, яруу найрагч Б.Ариунсанаа, Б.Баасанбадам нар оролцсон бөгөөд энэ үеэр Өндөрширээт сумын уншигчидтай уулзалт зохион байгуулсан байна.

Сумын өсвөрийн яруу найрагчдын “Би яруу найрагч” шүлгийн уралдаанд долдугаар ангийн сурагч У.Энх-Амгалан алт, арваннэгдүгээр ангийн сурагч Ш.Солонго, есдүгээр ангийн сурагч М.Жавзан нар мөнгө, есдүгээр ангийн сурагч С.Баярцогт, долдугаар ангийн сурагч М.Хоролгарав нар хүрэл медаль хүртэж, найргийн хур буусан арга хэмжээ болж өндөрлөжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Төв аймгийн Өндөрширээт суманд “Номын баяр” сарын аян үргэлжилжээ  
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй