Шууд Chart

Пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ

2018-12-05 11:25:14

Пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлтийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн манай оронд анх удаагаа болж байна.

“Холлидэй инн” зочид буудлын хоёрдугаар давхрын танхимд өнөөдөр эхэлж буй уг тэмцээнд Азийн 18 орны 400 орчим тамирчин хүчний гурван төрөлтөөр /таталт, суулт, шахалт/ хүч чадлаа сорин өрсөлдөх юм. Харин манай улсаас найман жинд 78 тамирчин хүч чадлаа гайхуулж байна. 

Хүчний гурван төрөлтийн Азийн АШТ эхэллээ Монголын хүчний гурван төрөлтийн холбооны сайн ажлын ачаар энэ спортод эзлэх манай улсын нөлөө, амжилт мэдэгдэхүйц өсч байгаа бөгөөд томоохон тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хэмжээнд хүрээд байна.

Энэ удаа Азийн АШТ-ийг анх удаа эх орондоо зохион байгуулж байгаа бол хоёр сарын өмнө Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг мөн Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ. Азийн АШТ-ий нээлт өнөөдөр болсон бөгөөд нөгөөдөр өндөрлөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ  
Үзсэн: 839 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй