Шууд Chart

“Дүүлэн нисэх шонхор” кино ирэх оны аравдугаар сард нээлтээ хийнэ

2018-12-05 11:40:28

УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтаран тоглосон “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кино ирэх оны аравдугаар сард нээлтээ хийхээр болжээ.

Нийт 110 минут үргэлжлэх энэхүү киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулсан гэнэ.

Үүнд Ц.Цэрэнболдоос гадна “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган нар тоглосон аж. Киноны үйл явдал 1241 оноор аялуулах гэнэ.

Тухайлбал, Монголын эзэн хаан баруун зүгт аян дайнд мордож, замд тааралдсан болгоныг сүйтгэнэ.

Их цэрэг Карпатын уулсыг даваад түр буудаллана. Шөнө нь нутгийн анчин Беркутээр удирдуулсан хэсэг анчин Монголын цэргийн хуаранд нууцаар нэвтэрч, олзны хүмүүсийг сулладаг аж. Уур нь хүрсэн хаан тэр нутгийг үнсэн товрог болгох зарлиг буулгана. Олзонд шунаж урвасан нэгэн эр Монголчуудад уулын нууц жимийг зааж өгснөөр нутгийнхан хүнд байдалд орно. Энэ үед Беркутээр удирдуулсан хэсэг анчин Монголчуудын эсрэг тэмцэхээр босдог тухай кинонд өгүүлэх нь ээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Дүүлэн нисэх шонхор” кино ирэх оны аравдугаар сард нээлтээ хийнэ   
Үзсэн: 890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй