
Хорин жилийн тэртээ буюу 1998 онд хоёр үсчин, нэг гоо сайханч, хоёр маникюрчинтэйгээр үүсэн байгуулагдсан "Видал” салон өдгөө “Одонгоо” нэртэйгээр өргөжижээ.
Тэд өнөөдөр 14 үсчинтэйгээр улсдаа нэр хүндтэй салоноор нэрлэгдэн өндөр зэрэглэлийн үйл ажиллагаатайгаар урагшилж байна.
Монгол Улсын мастер үсчин Одонгоогийн үүсгэн байгуулсан уг салон нь 12 салбар өрхтэй. Тэрбээр ажлын хажуугаар “Урлах эрдэм” дээд сургууль, Монголын тахир дутуу иргэдийн хөдөлмөр сургалтын төвд багшаар олон жил ажиллаж байна.
Мөн мэргэжлийн үсчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн ажлын байрандаа гоёлын үс засалт, үс тайралт зэрэг онол, дадлага хосолсон төрөлжсөн сургалтыг зохион байгуулж, одоогоор 15 дахь төгсөлтөө дүүргээд буй.
Түүний олон зуун шавь нараас мастер үсчин Н.Алтаншагай, С.Мөнхнасан, Г.Ганцоож, Д.Наранхүү нар нь дэлхий, Ази, европ тивийн болон Ази, Номхон далайн орнуудын үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээний олон удаагийн алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ.
Дээрх ойн арга хэмжээний хүрээнд “Улаанбаатар палас”-ын концертийн их танхимд Монголын рок поп урлагийн бүх ододын тоглолт болохоос гадна Монголын тэргүүлэх зэргийн шилдэг үсчдийн давтагдашгүй үзүүлбэр үзэгчдэд хүрэх юм байна.
Ойн баяр энэ сарын 14-нд бөгөөд тасалбарыг “Улаанбаатар палас”-ын концертийн их танхимын касс болон тicкet.mn, 19001800 -аар үнэгүй хүргэх гэнэ. Дэлгэрэнгүй мэдээлэлийг 9522-9135 , 9522-9165 , 8086-3626 утсаар лавлах боломжтой юм.
“Одонгоо” салоны 20 жилийн ойгоор одод гоёно | ||
Үзсэн: 1018 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.