Шууд Chart

Гэр хорооллын гудамжны мөсийг цэвэрлэжээ

2014-01-22 09:51:07

Нийслэлийн  захирагчийн ажлын албанаас хүн амын унаж бэртэх тохиолдлыг бууруулах зорилгоор “Хальтиргаагүй Улаанбаатар” 3 сарын аяныг өнгөрсөн оны 11 сард эхлүүлсэн. Аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр хорооллын гудамжуудын халтиргаа, гулгааг арилгах ажлыг эрчимжүүлж, аж ахуйн нэгж байгууллагуудыг орчныхоо 50 м хүртэлх газрыг хариуцан цас, мөсөө цэвэрлэхийг сануулан, цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцон ажиллажээ. Мөн гэмтэл согог судлалын үндэсний төвд хальтиргаанаас болж бэртэн эмчлүүлж байгаа иргэдээс халтирч унасан газрын байршлыг асуун дүүрэг бүрээр нэгтгэн гаргаж, тухайн хэсгийн  цас, мөсийг цэвэрлэсэн байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Гэр хорооллын гудамжны мөсийг цэвэрлэжээ  
Үзсэн: 1339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй