Шууд Chart

Орон нутгийн нислэгийн тийзийг олон улсын онлайн сайтаар худалдаалдаг боллоо

2018-12-06 11:04:05

“Хүннү Эйр” компани дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Монголчууд болон Монгол Улсыг зорин ирж үзэх юмсан гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй аялагчдад зориулан орон нутаг, олон улсын нислэгийн тийзийг хүссэн үедээ цаг хугацаанаас үл хамааран худалдаж авах боломжийг олгоод байна.  

Уг байгууллага нь сүүлийн хоёр жилийн хугацаанд АНУ-ын Эйрлайнпрос /AirlinePros/ компанитай хамтран ажилласны үр дүнд expedia.com, orbitz.com болон cheaptickets.com сайтаас орон нутгийн буюу Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Чойбалсан, Өмнөговь, олон улсын Улаан-Үд, Манжуур, Эрээн хотын нислэгийн тийзийг шууд худалдан авах боломжтой болжээ.

Мөн cheapoair.com болон БНХАУ-н ctrip.com сайт, kayak.com нислэгийн хайлтын системээр дамжин худалдан авах суваг нээлттэй болсон байна.

Ингэснээр “Хүннү Эйр” нь орон нутгийн нислэгийн тийзийг олон улсын онлайн сайтаар худалдаалж буй анхны компани болж буй юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Орон нутгийн нислэгийн тийзийг олон улсын онлайн сайтаар худалдаалдаг боллоо   
Үзсэн: 1528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй