
Өнгөрсөн оны байдлаар манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 7, архины 57, дарсны 10, шар айрагны 19 нийт 95 аж ахуй нэгж бүртгэгдсэн байна. 2013 онд нийт бүртгэгдсэн 25362 гэмт хэргийн 6406 гэмт хэрэг нь согтуугаар үйлдэгдсэн. Энэ нь нийт гэмт хэргийн 25.2 хувийг эзэлж байгаа аж. Нийт хүн амын тоотой харьцуулахад 24 хүн ам тутмын нэг нь эрүүлжүүлэгдсэн дүн гарсан бөгөөд архины осолт хордлогоор жилд дунджаар 373 хүн нас барж байгаа статиситик үзүүлэлт гарчээ. Энэ талаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж байгаатай холбогдуулан уг хуулийн төсөлд олон нийт, холбогдох албаны хүмүүсийн саналыг тусгах, танилцуулах зорилгоор өчигдөр Хууль зүйн яам, Монгол Улсын Их хурал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хамтран зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр танилцуулжээ. Мөн уг хэлэлцүүлгийн үеэр оролцогчид саналаа илэрхийлсэн бөгөөд хороодын Засаг дарга нар “Нэг хороонд архи согтууруулах ундаагаар худалдан борлуулдаг цэг хэтэрхий олон байна. 11000 хүн амтай хороонд 30 архины цэг байдаг. Үүнийг 7 болгож цөөлөх хэрэгтэй” гэсэн юм. Гэхдээ дээрх хуулийн төсөлд тусгасан 21 наснаас дээш 3000 хүн ам тутамд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг 1 цэг байх заалтыг сайн судлах шаардлагатайг оролцогчид онцлон хэллээ.
6406 хэрэг согтуугаар үйлдэгджээ | ||
Үзсэн: 946 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.