
Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хамтран энэ оны I сарын 21-24-ний өдрүүдэд “Континенталь зочид буудал”-д нийслэлийн есөн дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийг чадваржуулах хүүхэд хамгааллын сургалтыг зохион байгуулж байна. Нийгэмд хүүхэд хамгааллын тухайд хүүхдийн хөдөлмөр, хүүхдэд ял тулгах, хүүхдийн асран хамгааллын талаарх асуудлууд нийлээд орхигддог бөгөөд дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийг дээрх тулгамдсан асуудлаар ерөнхий гурван сэдвээр тус бүр 16 цагийн сургалтад хамруулж арга зүйн мэдлэг, чадвар эзэмшүүлж, яаралтай үйлчилгээнд бэлтгэж чадваржуулах зорилготой ажээ.
Хүүхдийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна | ||
Үзсэн: 1078 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.