Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 149 дүгээр зарлигаар Монгол Улсын түүх, өв соёлыг хилийн чанадад сурталчлан таниулах, Британи дахь монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Кэмбриджийн их сургуулийн Монгол болон Өвөр Ази судлалын төвийн профессор Урадын Булагийг төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнав.
Кэмбриджийн их сургуулийн Монгол болон Өвөр Ази судлалын төвийн судлаач Либби Пиччиг төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнасныг Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Кэмбриджийн их сургууль дээр гардуулан өглөө.
Монгол судлаач эрдэмтдэд шагнал гардуулав | ||
Үзсэн: 1036 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.