Шууд Chart

Д.Даваасүрэн ЕАБХАБ-ын сайд нарын зөвлөлийн уулзалтад оролцож байна

2018-12-07 15:52:33

Милан хотноо 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ажлаа эхэлсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 25 дугаар уулзалтад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцож байна.

Сайд нарын уулзалтаар бүс нутагт хийгээд олон улсад тулгамдаж буй улс төр, аюулгүй байдлын өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэж байгаа бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ЕАБХАБ-ын үйл ажиллагааны шинэчлэл болон олон улсад тулгамдаж буй асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр бүс нутагт тулгарч буй сорилт бэрхшээлийг яриа хэлцээний замаар, хамтын хүчээр шийдвэрлэх, зөрчил мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, чингэхдээ улс орон, ард түмнүүд болон шашин хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх нь нэн чухал байгааг онцлов. Монгол Улс дээрх хүчин чармайлтад өөрийн хувь нэмрийг оруулах зорилгоор Азийн буддистуудын энх тайвны бага хурлыг 2019 оны 6 дугаар сард зохион байгуулахаар болсоныг мэдээлж, дэмжиж оролцохыг төлөөлөгчдөд уриалав.

Сайд нарын зөвлөлийн уулзалтын үеэр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гремингер болон зарим улсын төлөөлөгчидтэй уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

 


Д.Даваасүрэн ЕАБХАБ-ын сайд нарын зөвлөлийн уулзалтад оролцож байна   
Үзсэн: 1056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй