
Өнөөдөр буюу I сарын 22-ны үдээс өмнө хуралдсан УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн ээлжит асуудлуудын нэг нь Монгол орны ойн цэвэрлэгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл бөгөөд төслийг хэлэлцэж, хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан саналыг төсөлд тусгахаар тогтлоо. Мөн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах саналыг гишүүдийн олонх дэмжиж Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей ахалж ажиллахаар боллоо. Түүнчлэн Газрын тухай багц хуулийн Ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнээр уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар ахлахаар болов. Учир нь хүлээлттэй байгаа энэхүү томоохон хуулийн төсөл хоёр парламент дамжин хэлэлцэгдэж өнөөдрийг хүрсэн ч энэ хугацаанд өмнөх ажлын хэсгийн хуралдааны ирц бүрдэлт муу, байгуулагдаад хоёр жил болох гэж байгаа ч идэвх санаачилга муутай, хангалтгүй ажиллаж байгаа хэмээн үзэж өмнөх Ажлын хэсгийг шинэчилж байгаа ажээ.
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг хэлэлцүүлнэ | ||
Үзсэн: 1001 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.