Шууд Chart

Монгол Улс, ОХУ-ын ГХЯ хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт боллоо

2018-12-10 09:34:02

Монгол Улс, ОХУ-ын ГХЯ хоорондын XVI консулын зөвлөлдөх уулзалт энэ сарын 7-ны өдөр Москва хотноо боллоо. Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг, оросын талын төлөөлөгчдийг ОХУ-ын ГХЯ Консулын газрын дэд захирал Латыпов Н.М. нар тус тус тэргүүлсэн бөгөөд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, Улаан-Үд, Эрхүү, Кызыл дэх ЕКГ-уудын төлөөлөл оролцов.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд хоёр талын консулын харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, хоёр улсын иргэд хилээр зорчих болон оршин суух зөвшөөрөл авахтай холбоотой үүсч буй хүндрэлийг арилгах зэрэг иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн сэдвүүдээр санал солилцон, холбогдох арга хэмжээ авч ажиллахаар тохиролцлоо. 


Монгол Улс, ОХУ-ын ГХЯ хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт боллоо   
Үзсэн: 1208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй