Шууд Chart

Онцгой байдлын албан хаагчид гадаадад суралцана

2014-01-22 14:32:39

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага боловсон хүчний мэргэжлийн ур чадвар, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна.  2013 онд 240 орчим албан хаагч дэлхийн 10 гаруй улсад мэргэжлийн ур чадвараа дээшлүүлжээ. 

2013 оноос эхлэн ОХУ-ын Гал эсэргүүцэх академи, Иргэний хамгаалалтын академид суралцагсдын тоог нэмэгдүүлж, улмаар Тайландын Вант Улс, БНХАУ-д гамшгийн менежмэнтийн чиглэлээр магистрын зэрэг олгох сургалтад албан хаагчдаа хамруулах нөхцлийг бүрдүүлээд байна. 

ОХУ-ын Гал эсэргүүцэх академи, Иргэний хамгаалалтын академид 2014 онд суралцах албан хаагчдын сонгон шалгаруулалтад төв, орон нутгийн онцгой байдлын анги байгууллагын  25 албан хаагч хамрагдаж байна. Шалгалтад тэнцсэн 11 албан хаагч дээрх академиудад суралцах юм.

 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Онцгой байдлын албан хаагчид гадаадад суралцана  
Үзсэн: 1089 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй