Шууд Chart

Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын зөвлөгөөн боллоо

2014-01-22 14:55:56

Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын удирдах ажилтны 2014 оны зөвлөгөөн өчигдөр буюу I сарын 21-нд  Улаанбаатар хотноо боллоо. Зөвлөгөөнд аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, Тусгай хамгаалалттай газрын захиргаа, Сав газрын захиргааны -удирдлага, яамны удирдах ажилтан зэрэг 150 гаруй хүн оролцож, 2013 оны үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгч, 2014 онд баримтлах бодлого, чиглэлээ ярилцлаа. Зөвлөгөөний үеэр  БОНХ-ийн Сайд С.Оюун “Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын 2013 оны үйл ажиллагаанд хийх дүгнэлт, ногоон хөгжлийн зорилт” илтгэл, тавьж, газар хэлтсийн удирдлагууд хийсэн ажлаа тайлагнан, зөвлөгөөнд оролцогсдын асуултанд хариулан Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын өнгөрсөн онд гаргасан амжилт бүтээлийг танилцуулсан юм. Мөн энэ 2014 онд Ногоон хөгжлийн тухайд Цаг уурын хяналт шинжилгээ, Ой, ойн нөөцийг хамгаалах,Усны нөөцийг хамгаалах,Тусгай хамгаалалттай газар нутаг, Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах, байгалийн ургамлыг хамгаалах зэрэг чиглэлүүдээр олон ажлууд хйихээр төлөвлөж байгаа ажээ.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын зөвлөгөөн боллоо  
Үзсэн: 927 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй