Шууд Chart

Тэр спортдоо үнэнч зүтгэсээр явна

2018-12-10 15:32:49

Монголын боксын ноён оргилын зөвхөн нэг нь болох гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ өнөөдөр ч боксын спортод үнэнч зүтгэсээр явна.

Тэрбээр саяхан болж өнгөрсөн боксын УАШТ-ий 69 кг-д алтан медалийн төлөө Г.Баярхүүтэй өрсөлдөөд 3:2 оноогоор ялагдаж, 36 насандаа мөнгөн медаль хүртлээ.

Түүний үеийн боксчдоос ихэнх нь их спортоо орхисон, зарим нь хэдийнэ дасгалжуулагчийн эгнээнд шилжиж, ирээдүй болсон дүү нартаа боксын эрдэм зааж байгаа. Харин тэр одоо ч залуустай үзэлцсээр явна.

У.Мөнх-Эрдэнэ 2001 онд 19 насандаа Зүүн Азийн аварга болж, Монголын бокст шинэ од төрж байгааг тунхагласан. Азийн АШТ-ээс алт (64 кг, 2011), мөнгө (64 кг, 2013), хүрэл (57 кг, 2002), Азийн наадмаас мөнгө (60 кг, 2006), ДАШТ-ээс хошой хүрэл (64 кг, 2009, 2013), олимпийн наадмын хүрэл (64 кг, 2012) гээд түүнд авч үзээгүй медаль тун цөөхөн. Бокс хэмээх энэ хатуу ширүүн спортоор 1996 оноос хойш тасралтгүй хичээллэж байгаа Афины олимпоос хойш гурван олимпод улсаа төлөөлж, дээрх медалиас гадна Бээжингийн олимпод шагналт V байр эзэлж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэр спортдоо үнэнч зүтгэсээр явна  
Үзсэн: 771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-19 13:17
Өнөөдрийн байдлаар олимп, дэлхий, дэлхийн цом, азийн наадам, ази тивийн аварга шалгаруулах зэрэг томд тооцогдох бүх тэмцээнүүдээс медаль хүртсэн цорын ганц, өндөр бэлтгэлтэй 20 гаруй жил байгаа нь түүний монголын бүх боксчдын тэргүүн тамирчинг нотолж байгаагийн онцгой нэгэн жишээ монголын бахархал мөнөөс мөн. Баярлалаа. сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Бидэнтэй нэгдээрэй