
Үндэсний урлагийн их театрынхан 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ өнгөрсөн сарын 28, 29 өдрүүдэд Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан "Наран тамгатай талын Монгол” нэртэй бүрэн хэмжээний концертоор эхэлж, "Монголын их хатад" бүжгэн жүжгийг тав дахь жилдээ тайзнаа толилуулсан.
Тэгвэл тэд энэ сарын 18-нд "Уул усны шивнээ" шинэ уран бүтээлээ үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж буй.
Уг тоглолтын найруулагчаар гавьяат жүжигчин А.Даваахүү (театрын ерөнхий найруулагч), хөгжмийн зохиолчоор Х.Алтангэрэл, Н.Жүрмэддорж, тайз болон хувцасны зураачаар С.Ариунболд, бүжгийн дэглэгчээр А.Батхүү, Х.Хашхүү нар тус тус ажиллаж байна.
Эл тоглолт нь "Уулын шивнээ", Усны шивнээ", “Газрын шивнээ" гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.
Нүүдэлчин Монголчууд эрт дээр үеэс уул ус, газар шороогоо хүндэтгэн дээдэлж, дуу хуурын эгшгээр аргадан тахиж, уул усны эзэн савдгаа баярлуулж, улс гүрэн, ард олныхоо ирээдүйг сүслэн даатгадаг байсан эртний заншлыг тус уран бүтээлээр дамжуулан үзэгчдэд хүргэх аж.
Мөн өвөг дээдсийн ахуй амьдралаас улбаатай малын эвэр, туур дал, хавирганы яс болон аргаль, янгир, гөрөөс, цаа буга гэх мэт амьтдын эвэр, ясаар хийсэн шагшуурга, бүрээ зэрэг хөгжмийн зэмсэг нь хэрхэн баяжиж өвлөгдөн ирснийг залуу хойч үедээ уламжлан үлдээх, танин мэдүүлэх зорилго агуулж буйгаараа “Уул усны шивнээ” онцлогтой юм байна.
"Уул усны шивнээ" шинэ уран бүтээл үзэгчдэд хүрнэ | ||
Үзсэн: 973 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.