Шууд Chart

Д.Отгонжаргалын хоёр ертөнц

2018-12-11 08:26:06

Азийн шилдэг дизайнер, соёлын тэргүүний ажилтан Д.Отгонжаргалын “О Couture Wonderland Fashion show 2019” дизайнер хүний уран сэтгэмж, өнгө материалын төгс хослол, гар аргаар чимэглэгдсэн нандин чимэглэл бүхий тансаг загварын даашинзуудыг шагшин магтсан үзэгчдийн алга ташилт, түүнд барьсан гэнэтийн бэлэгтэй нэгэн сайхан үдэш болжээ.

"Энэ жилийн загварын гол утга санаа нь хоёр ертөнцтэй бүсгүй. Эмэгтэй хүний дотор хүүхэд насаа дурссан дэггүй охины дүр байнга нуугдаж байдаг бол охид ээжийнхээ гоо сайхныг, сайхан эмэгтэй хүн болгоныг харж, үлгэрийн гүнж болохыг мөрөөддөг. Энэ хоёрын хоорондын холбоо, дотоод ертөнцийг харуулсан хүүхдийн загвартай хамт бүтээлээ туурвилаа” гэсэн байна.

Романтик, гэгээлэг ягаан, цэнхэр, цагаан гэх мэтчилэн өнгийг түлхүү сонгож, Эмэгтэйчүүдийн энхрий ялдам дүр төрхийг илэрхийлэхийг зорьсон нь  өмнөх жилүүдийнхээс онцлог болжээ.

“O Couture Wonderland Fashion show”-ны энэ жилийн наадмын загвар өмсөгчдийн нүүр будалт, өвөрмөц өнгө төрх, содон үс засалтыг Merak salon, Make up artist Bella хамт олон бүрдүүлжээ.

Мөн Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газар, Nomadia Pictures, Flora цэцгийн дэлгүүр, Гэр контент Монгол модел агентлаг хамтран ажилласан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Отгонжаргалын хоёр ертөнц  
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй