
Найруулагч Б.Өнөртогтохын бүтээл "Монгол гэр" баримтат кино олон улсын "Шилдэг баримтат кино"-гоор шалгарчээ.
Эл киногоор Монголчууын аж амьдрал, нүүдэлчин соёлын тухай өгүүлсэн байна. Зураг авалтыг жилийн дөрвөн улирал дамнуулан, Хөвсгөл аймагт авчээ.
Жил бүр зохион байгуулдаг олон улсын "Шилдэг баримтат кино" шалгаруулах наадам БНСУ-д болж өндөрлөсөн бөгөөд 130 гаруй орны бүтээл өрсөлджээ.
Кино наадмын шүүгчдээр Азийн болон дэлхий нөлөө бүхий кино компанийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон байна. Тэд "Монгол гэр" киног үзээд Монголын онгон дагшин, үзэсгэлэн бүрдсэн нутагт очсон мэт сэтгэгдэл бүрдсэн гэдгээ онцолсон аж.
Б.Өнөртогтохын "Монгол гэр" баримтат кино олон улсад тэргүүлжээ | ||
Үзсэн: 904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.