
Монгол хүн Японы мэргэжлийн сүмод барилдаж эхэлсний 26 жил, Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Одоогоор Монгол улсын есөн сүмоч 14 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн амжилттай байна.
Монголын сүмо бөхийн холбооноос эдгээр түүхэн ойг угтан олон арга хэмжээ зохион байгуулж ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. “Монголын сүмо бөхийн холбоо” 25 жилийн ойн хүрээнд “Сүмо-25” хүүхдийн гар зургийн уралдаан, “Миний мэдэх Сүмо-25” хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл шалгаруулахаас гадна “Сүмо-25” асуулт, хариултын нэвтрүүлэг, тэмцээнийг зохион байгуулсан юм.
25 жилийн ойг тохиолдуулан Япон орон, Японы мэргэжлийн сүмо бөхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн спортод хандах хандлага, сонирхлыг дэмжих, Монголын сүмо бөхчүүд, тэдний гаргасан амжилтыг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах зорилготой “Сүмо-25” хүүхдийн гар зургийн уралдаанд 300 гаруй хүүхдүүд оролцож дараах хүүхдүүд шилдгээр тодорсон байна.
Тодруулбал:
I байр: Хөгжим бүжгийн коллежийн сургуулийн төгөлдөр хуурийн ангийн сурагч Х.Хүслэн /Япон улсын DISNAY Land аялах эрхийн бичиг/
II байр Баянхонгор аймгийн сурагч А.Чойжамц /нөтбүүк/
III-байр Ховд аймгийн сурагч Б.Буянбадрах 500,000 /таван зуун мянган/ төгрөг
Тусгай байр Нийслэлийн ЕБС-ийн сургуулийн сурагч Э.Энхтунгалаг 200,000 /хоёр зуун мянган/ төгрөг эхний байруудыг эзэллээ.
Х.Хүслэн хүү энэхүү зургаараа Д.Кёкүшюзан Батбаяр Япон Монголын урлаг соёлын элч болон ажиллаж буйг харуулахыг зорьжээ. Мөн анхлан Д.Кёкүшюзан Батбаяр сүмо бөхөөр амжилт гаргаж олон Монголчуудыг араасаа дагуулаагүй байсан бол өнөөдөр манай бөхчүүд ингэж аварга болж чадахгүй байсан гэдгийг илэрхийлж гаргахыг зорьсон байна.
Мөн тус үйл ажиллагааны үеэр Монголын сүмо бөхийн холбооны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа албаны хүмүүсийг шагнасан байна.
Тодруулбал, Монголын сүмо бөхийн холбооны ЕНБД Жигжидсүрэнг Монголын Үндэсний Олимпийн Хорооны “Алтан-Очир” одон, Монголын сүмо бөхийн холбооны УЗ-ийн гишүүн н.Батсайханг Олимпийн алдар” одон, Монголын сүмо бөхийн холбооны УЗ-ийн гишүүн Ганхолбоо, Сүмо бөхийн холбооны менежер Бямбатогтох нарыг Олимпийн алдар” одонгоор шагнасан юм.
Мөн хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн дунд ч “Миний мэдэх сүмо 25” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж тэргүүн байрыг сэтгүүлч Н.Отгонбаяр тэргүүн байр эзэлж Япон Улсад аялж, башё үзэх эрхээр шагнууллаа.
“Сүмо-25” хүүхдийн гар зургийн уралдаанд Х.Хүслэнгийн бүтээл тэргүүллээ | ||
Үзсэн: 1301 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.