
АНУ-ын Калифорни мужийн "Beverly Hills"-д ирэх оны нэгдүгээр сард зохион байгуулагдах 76 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" кино наадмын хөтлөгчөөр Ази гаралтай уран бүтээлч анх удаа тодорсон талаар "www.theguardian.com" сайт мэдээллээ.
Түүнийг Сандра О гэдэг бөгөөд "The Killing Eve" кинонд тоглосноороо олны танил болж байв. Түүнчлэн Солонгос-Канад гаралтай жүжигчин юм.
Түүний энэ удаагийн хамтрагч нь хошин урлагийн жүжигчин Энди Сэмберг аж.
Уран бүтээлчид өнгөрөгч есдүгээр сард зохион байгуулагдсан "Эмми"-ийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр хамтдаа тайзнаа гарч, ялагчийг тодруулсан билээ.
Сандра өнгөрөгч 2006 онд "Grey's Anatomy" кинонд тоглосон дүрээрээ "Алтан бөмбөрцөг" наадмаас шагналын эзэн болж байв.
"Алтан бөмбөрцөг" кино наадмыг Ази гаралтай уран бүтээлч анх удаа хөтөлнө | ||
Үзсэн: 550 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.