Шууд Chart

УИХ-ын гишүүд багш нартаа бэлэг гардуулав

2014-01-22 16:26:38

Өнөөдөр Монголын ахмад багш нарын холбооноос “Ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт”-ыг зохион байгууллаа. Уулзалтад 2600  ахмад багш хүрэлцэн ирж, гурван багш Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан юм. Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн М.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар оролцож үг хэлэн гишүүд өөрсдийн анхны “А” үсэг  заасан багш нартаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. БСШУ-ы сайд Л.Гантөмөр "Боловсролын салбарын шинэчлэл, ялангуяа хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, хүүхэд нэг бүрийн авъяасыг нээх, хүүхдийг дэмжих, итгэл үнэмшилтэй болгоход тусалдаг багш бий болгох ажилд ахмад багш нар та бүхний оролцоо их байгаа гэдгийг чухалчлаад, боловсролын салбарын шинэчлэлд шинжлэх ухааны салбарыг түлхүү анхаарна"  гэж хэллээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын гишүүд багш нартаа бэлэг гардуулав  
Үзсэн: 986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй