![](/uploads/201812/news/thumb/96f3599f36cc6e3aa4677b282891608c_x3.jpg)
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. Тэрбээр уулзалтын эхэнд олон улсын хүний эрхийн өдөр та бүхэнтэй уулзаж байна. Хүний эрх гэдэг бол Үндсэн хуулиар хамгаалагдсан хамгийн үнэт зүйл юм. Гэхдээ манай улсын хувьд хүний эрх бүрэн хангагдсан гэж хэлэхэд хэцүү, ажил эрхлэлт, цалин хангамж, эмнэлгийн үйлчилгээ гээд бэрхшээл олон байгааг энэ үеэр ярилаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод манай улс нэгдэн орсон. Энэ конвенцийн дагуу тусгай агентлаг байгуулагдаж ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай орчин бий болгох, ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл боломж бий болгохын чухлыг Гадаад харилцааны сайд уулзалтын үеэр онцоллоо.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзав | ||
Үзсэн: 894 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.