
Хүчирхийллийг таслан зогсооход өсвөр үеийнхэн өөрсдийн орчноо эерэг, зөв хандлагатай болгох нь чухал.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд Ховд аймгийн хүүхдүүд нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоохоор үзэл бодлоо илэрхийлсэн байна. Ховд аймгийн сурагчдын хувьд хүчирхийллийг зогсоохын тулд өсвөр үеийнхэн өөрсдөө үлгэрлэж, орчноо эерэг зөв хандлагатай байлгах нь чухал гэж үзэж байна.
Хэн нэг нь эрх мэдлээ тогтоох зорилгоор бусдыг янз бүрээр дарамтлах, өмнөө тулгарсан зорилгодоо хүрэхийн тулд албадлага, хүч хэрэглэх арга нь хүчирхийлэл үйлдэхэд хүргэдэг байна. Иймд Ховд аймгийн өсвөр үеийн төлөөлөл, хүүхэд залуус хүчирхийллийг зогсооход хүрээлэн буй орчноо зөв болгохоос эхлэлтэй гэж онцоллоо. Өсвөр үеийнхэн эерэг хандлага, хүндлэлийг өөрсдийн орчиндоо бий болгож, зөв төлөвшил хүмүүжил, зөв үлгэр дуурайлтай байснаар хүчирхийллийг зогсооно гэж үзэж байна.
Сүүлийн үед охид эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл нийгмийг цочроож, хүн бүрийг түгшээж, айдаст автуулах болслон. Тэгвэл хүүхэд, охид эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, эрх чөлөөгөө хамгаалах, хуулийн хэрэгжилтийг хангах, хүчирхийллийн нуугдмал, чимээгүй байдлыг халахын төлөө хүн бүхэн дуу хоолойгоо нэгтгэх нь чухал юм. Иймээс Ховд аймгийн 500 гаруй өсвөр насны хүүхдүүд ийнхүү хүчирхийллийг таслан зогсоохоор дуу хоолойгоо нэгтгэсэн байна.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд Ховд аймгийн хүүхдүүд нэгджээ | ||
Үзсэн: 743 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.