
БНХАУ-ын Жөжян мужийн Ханжоу хотод 25 метрийн бассейн ДАШТ өчигдөр эхлэв.
14 дэх удаагийн уг тэмцээнд 60 орны тамирчин ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлдөж буй.
Монгол Улсаас ОУХМ Г.Занданбал, Б.Энххүслэн нарын дөрвөн тамирчин оролцож байна.
Өчигдөр ОУХМ Г.Занданбал эрэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтээр 1:02.93 минутын амжилтаар улсынхаа рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Мөн ОУХМ Б.Энххүслэн эмэгтэйчүүдийн 200 метрийн өврөөр даллах сэлэлтээр 2:04.84 минутын амжилтаар 56 орноос 37-р байранд орсноос гадна улсынхаа рекордыг шинэчлэн тогтоогоод байна. Манай тамирчдын тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээнийг https://www.finatv.live/en сайтаар шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 18-нд өндөрлөнө.
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсынхаа рекордыг шинэчлэлээ | ||
Үзсэн: 764 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.