Шууд Chart

Ж.Мөнгөнцацралт "Сэтгэл татам модель", "Торгоны замын супер стар" гэсэн шагнал хүртжээ

2018-12-13 10:05:29

БНХАУ-ын "Нэг бүс-Нэг зам" эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд "Далайн торгоны зам", "Эх газрын торгоны зам"-ын дайран өнгөрөх улс хоорондын соёлын солилцоо, хувцас, загварын аж үйлдвэрийг дэмжих зорилготой "Торгоны зам олон улсын загварын долоо хоног-2018" Хятадын Ши-Ан хотод арванхоёрдугаар сарын 06-10-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө.

Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон загвар өмсөгч Э.Билгүүн, Ж.Мөнгөнцацралт нар өндөр амжилттай оролцсон байна. Тухайлбал, загвар өмсөгч Ж.Мөнгөнцацралт "Сэтгэл татам модель", "Торгоны замын супер стар" гэсэн хамгийн нэр хүндтэй шагналыг хүртсэн байна.

"Торгоны замын загварын долоо хоног-2018"-ын хүрээнд хувцас загварын аж үйлдвэр эдийн засагт үзүүлэх нөлөө, түүний ач холбогдлыг хэлэлцэх форум болсон байна. Энэхүү форум Монголын олон улсын моделийн холбооны тэргүүн А.Уянга оролцож, хувцас загварын салбарын орчин үеийн чиг хандлага, дизайнеруудыг хэрхэн дэмжих зэрэг асуудлаар олон улсын эрдэмтэн, судлаачидтай хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцсон байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ж.Мөнгөнцацралт "Сэтгэл татам модель", "Торгоны замын супер стар" гэсэн шагнал хүртжээ  
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй